Ehlel Брэндийн электрониксийн үйлдвэрийн нээлт

2019 онд Монголын анхны электрониксийн үйлдвэр нээгдэж Монголчууд бид бүхэн технологийн бүтээгдэхүүнийг анх удаа эх орондоо үйлдвэрлэх боломж болон үүд хаалгийг татсан билээ.

Бид бүхэн өнөөдрийн байдалаар гар утасны

Aux кабель

Адафтер

Цэнэглэгч

Чихэвч

Зэрэг цахилгаан хэрэгсэлийг эх орондоо бүрэн хийх хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтанд оруулсанаар Монголчууд энэ төрлийн бүтээгдэхүүний 100 хувь импортын хараат байдлаас ангижирч эхэлсэн сайхан мэдээг түүчээлж байна. Цаашид /2020, 2021 он/ бид бүхэн илүү том хэмжээний цахилгаан бараа үйлдвэрлэх үйлдвэрийг ээлж дараатайгээр нээхийн төлөө өдөр шөнөгүй ажиллах хөдөлмөрлөж зүтгэж байна. Анх 5 м.кв өрөөнөөс үйл ажиллагаагаа эхлүүлж байсан #Ehlel брэнд нь Дэлхийд Монголыг таниулах технологийн компани болон өсөн дэвжих Монголын бизнесийн “Нэн шинэ” үеийг төрүүлж гаргахын төлөө идэвхийлэн ажиллаж өнөөдрийн байдалаар АНУ, ОХУ, Европын холбоо, БНХАУ, Монгол, Казакстан зэрэг улсад Барааны тэмдэгийн /Trade Mark License/ бүртгэлээ хамгаалаад байгаа болно.

Бидний тухай

Эхлэл электроникс 2017 онд байгуулагдан электрониксийн чиглэлээр үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг ЭХЛЭЛ БРЭНД-ийн салбар охин компани юм. Дэлхийн зах зээлд Монгол гэдэг нэртэй цуг уул уурхай, алт, нүүрс гэх мэт түүхий эдийн бүтээгдэхүүн биш харин эсрэгээрээ техник технологийн бүтээгдэхүүнийн нэр цуг явдаг болход хувь нэмэрээ оруулах, Монголыг илэрхийлэл нэмүү өртөг шингээдэг, үйлдвэрлэдэг бүтээдэг брэндүүдийн “Эхлэл” нь болж түүчээлхийн төлөө ажилладаг. Өөрөөр хэлбэл Япон брэнд гэхээр та юу төсөөлдөг вэ? эсвэл Америк, эсвэл Солонгос брэнд. Япон брэнд гэхээр Toyota, Солонгос брэнд гэхээр Samsung гэх мэт тухайн улсын алдарт технологи бүтээгч нар улсынхаа нэртэй салшгүй цуг явдаг шиг #ehlel гэсэн нэр нь Монголыг сурталчилдаг технологийн брэнд болох нь бидний зорилго, гол очих цэг юм. Бид нар чухамхүү алт ухдаг, мөнгө зээлүүлж хүүгээр нь өсдөг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний түүхий эдийг дамалдаг “Монгол бизнес” – ийн арга барилд өөр чиг хандлагыг бий болгож зөвхөн баялаг бүтээдэг, технологи үйлдвэрлэдэг, экспортлодог Дэлхийд гарах Монгол бизнес бий болгохын төлөө чармайж буй нь бидний философи юм. Бид бүхэн төр засгаас нэг ч удаагийн хандив тусламж болон зээл, тендэр авч үзээгүй бөгөөд “Өрсөлдөөнд шудрагаар ялж, чадамжаа нэмэгдүүлэх” гэсэн энгийн зарчимтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг болно.

Утас: + 976 7500-2979
E-Mail: ehlel@ehlelmail.com
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо Юнескогийн гудамж, Юнион Бюлдинг А-801
Фэйсбүүк: http://facebook.com/ehlel

Үйлдвэрлэл /Үйлдвэрийн алба/
Монголд анхны иж бүрэн тоноглолт үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй, угсралтын үйлдвэр 2019 оны 9 сарын 19нд байгуулан Electronics, цахилгаан барааны чиглэл болох гар утас дагалдах хэрэгсэл mobile accessories төрлөөр USB Cables, Earphone, Bluetooth Earphone, Adapter Charger,  10 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нийт 14 төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, 30 гаруй үйлдвэрийн ажилчид.
Утас: 8909-2449 8078-1858
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин 1-2 Эхлэл Электроникс үйлдвэр байр

Худалдаа, Борлуулалт /Борлуулалтын алба/ ShowRoom
Ehlel Electronics Brand-ын  бүтээгдэхүүнүүдийг 700 гаруй албан ёсны борлуулагч, байгууллагуудтай хамтран ажиллан Монголын зах зээлд Улаанбаатар хот болон 21 аймаг хөдөө орон нутгаар түгээгдэн борлуулан худалдаалах 30 ажилчдын бүрэлдхүүнтэй Борлуулалтын алба юм.
Утас: 8011-1212 8870-1212
Mail : chinbileg@ehlelmail.com
Show Room дэлгүүр : Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4-r хороо, 2-р хороолол, 4 байр 2 тоот