Эх орны үйлдвэрлэгч #Ehlel Брэндийн Монгол дахь цорын ганц электроникийн Шинэ үйлдвэрийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа 2019.09.19-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.Нээлтэнд 100 гаруй зочид төлөөлөгчид, хувьцаа эзэмшигчид хүрэлцэн ирж, сэтгэл дүүрэн буцацгаалаа.Бидэнд итгэл хүлээлгэн хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчид, хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүстээ гүн талархал илэрхийлье. Монгол улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн хөгжилд томоохон түлхэц үзүүлж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортыг орлох үйлдвэрийг барьж ашиглалтанд орууллаа.Танилцуулга болон хэтийн төлөвийг та бүхэндээ танилцуулж байна. Бид бүхэн Эх орныхоо технологийн хөгжилд 3 шат дарааллаар хувь нэмэрээ оруулахыг зорьж байгаа бөгөөд 2020 оны 9 сард электроникийн үйлдвэрийнхээ 2-р хэсгийг ашиглалтанд өгөхийн зорин ажиллаж байна.Ингэснээр Монголчууд бид бүхэн илүү том хэмжээний цахилгаан бараануудыг эх орондоо үйлдвэрлэх боломж нээгдэх юм.Эх орны хөгжил энгийн зүйлээс Ehlel-тэй.